"Аав" БНХАУ-ын кино театруудаар гарна

Найруулагч Г.Эрдэнэбилэгийнн бүтээл “Аав” УСК БНХАУ-ын кино театруудаар албан ёсны эрхтэйгээр гарч эхэлжээ.

Энэ онд тус улсад гадны таван кино гарах эрх авснаас 4 нь АНУ-ын бүтээл, 1 нь манай улсын “Аав” кино юм. Монгол кино анх удаа Хятад улсын зах зээлд албан ёсны эрхтэйгээр гарч эхэлсэн нь энэ бөгөөд “THREE FLAMES pictures”-ийн хамт олон БНХАУ-ын зах зээлд албан ёсны эрхтэйгээр нэвтрэх боломжийг олгожээ.