АН-ын Хууль зүйн бодлогын зөвлөл Авлигатай тэмцэх чиглэлээр баасан гарагт хэлэлцүүлэг хийнэ.
Манай улс Авлигатай тэмцэх олон улсын шилдэг практикийг нэгтгэсэн авлигатай тэмцэх ажлын мeнeжмeнтийн тогтолцооны ISO стандартыг үндэсний стандарт болгож батлаад байна. Уг стандартыг төрийн албанд нэвтрүүлэх нь авлигатай тэмцэх ажилд ихээхэн дэмжлэг болно хэмээн дүгнэж байгаа.
АН-ын Хууль зүйн бодлогын зөвлөл уг асуудалд анхаарал хандуулж Авлигатай тэмцэх менежментийн ISO стандартын чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгуулахаар болжээ.