Азийн АШТ-д бүтэн багаараа оролцоно

Чөлөөт бөхийн 2018 оны өсвөр үеийн Азийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 10-13-нд Узбекистаны нийслэл Ташкентэд болно. Хөвгүүдийн 20, охидын 17 дахь удаагийн тэмцээнд оролцох Монголын баг тамирчдын нэрс тодроод байна.

Ташкентийн дэвжээнд

  • Эрчүүдийн 45 кг-ын жинд Б.Отгонбаатар (Баянхонгор), 48 кг-д Б.Мөнх-Эрдэнэ (Увс), 51 кг-д П.Дашцэрэн, 55 кг-д Н.Төгсжаргал (хоёул Дархан-Уул), 60 кг-д У.Эрдэнэбаяр (Орхон, Ирээдүйн одод), 65 кг-д О.Сүлдхүү (Дархан-Уул), 71 кг-д М.Тэмүүжин (Төв), 80 кг-д Э.Батмагнай (Баянхонгор), 92 кг-д М.Банзрагч (Архангай), 110 кг-д Ц.Билгүүн (Увс),
  • Эмэгтэйчүүдийн 40 кг-д Б.Номун (Женко), 43 кг-д Б.Энхзул (Чингэлтэй дүүрэг), 46 кг-д А.Отгонзаяа (Дархан-Уул), 49 кг-д Д.Отгонжаргал (Женко), 53 кг-д М.Пүрэвтунгалаг, 57 кг-д Б.Хонгорзул (хоёул Баянхонгор), 61 кг-д Б.Оюунгэрэл (ТСБТСДуС), 65 кг-д Т.Оюун-Эрдэнэ (Завхан), 69 кг-д Г.Намуунцэцэг (Архангай), 72 кг-д Б.Намуунзаяа (Налайх) гэсэн бүтэн багаараа оролцоно.

Дасгалжуулагчаар гавьяат тамирчин Б.Наранбаатар (Аваргууд), Д.Мөнхбаяр (Налайх), П.Чулуунбаатар (Чингэлтэй дүүрэг), Ё.Батдархан (Хасу-Мегастарс), С.Мөнхдуулдах (Баянхонгор), Т.Амарбат (Хэнтий), Ч.Мөнхбат (Архангай), шүүгчээр олон улсын хоёрдугаар зэргийн шүүгч Б.Алтангадас нар ажиллана.