Алдрын одонт "Харанга" хамтлаг ирэх сарын 8, 9-нд “UB Palace”-ын концертын их танхимд "Хайрла..." тоглолтоо хийх гэж байгаа. Дуулсан дуу болгон нь хит болдог тэдний энэ удаагийн тоглолтод үе үеийн хит дуунууд нь эгшиглэх ажээ. "Хайрла..." нэрний тухайд хамтлагийн ахлагч МУГЖ Ц.Энхманлай "Хүмүүсийн хоорондын харилцаа, байгаль эх дэлхийдээ хандаж байгаа хандлагуудаас харахад хайрла... гэдэг үгийг бүрэн мартсан мэт байдаг. Манай хамтлаг агуу яруу найрагч О.Дашбалбарын зохиосон "Амьддаа бие биеэ хайрла хүмүүс ээ" шүлгэнд ая хийн дуулсан байдаг. Тиймээс бид хүмүүсийн мэддэг мөртлөө мэддэггүй, магадгүй мэдэхийг ч хүсдэггүй энэ үгийн утгыг хүргэхийг зорьсон" гэж хэлсэн. Энэхүү тоглолтын реклам нь бараг л кино мэт хийгдсэн. Гэхдээ энэхүү реклам нь Stimorol бохины рекламыг "хулгайлчихжээ" хэмээн шүүмжлэл дагуулаад байгаа юм.
Төстэй хийгдсэн хоёр рекламыг хүргэж байна.
Stimorol бохины реклам:
Харанга хамтлагийн 30 жилийн ойг угтсан "Хайрла" тоглолтын реклам: