“Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцлээ. Тогтоолын төсөлд “МИАТ”, “Хөрөнгийн бирж”, “Арилжааны төлбөр тооцоо” болон “Мэдээлэл холбооны сүлжээ”, Орон нутгийн Автозам, засвар арчлалтын компаниуд зэрэг 27 компанийг хувьчлах асуудлыг тусгажээ. Тухайлбал Автозам, засвар арчлалтын компаниудыг 100 хувь, бусад компанийн 49 хүртэл хувийг олон нийт болон стратегийн хөрөнгө оруулагчдад борлуулахаар төлөвлөснийг ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар төсөл санаачлагчийн илтгэлд дурьдав.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Оюундарь хувьчлах гэж байгаа байгууллагууд ашигтай ажиллаж байхад хувьчлахаар оруулж ирж байгаад шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийллээ.