МҮБХ-ныхон албан ёсоор Ерөнхийлөгч Х.Баттулгад хандлаа. Тэд эрх бүхий албан тушаалтнууд УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, МҮБХ-ны тэргүүн асан Р.Нямдоржийн төрсөн дүү ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Р.Отгонжаргалын тушаалаар МҮБХ-г төлөөлөх эрхгүй, тус холбоонд албан тушаал хашдаггүй бөхчүүдэд Бөхийн өргөөг хүлээлгэн өгсөн гэж үзжээ.
Шат шатны шүүхээс Р.Нямдорж, Б.Бат-Эрдэнэ нарыг хууль бусаар холбоог удирдсан гэж үзэн тэдний хэрэглэж буй тамга тэмдэгийг хүчингүй болгосоор байтал БЗД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дарга, хурандаа Т.Дамбийням, БЗД-ийн прокурорын газрын хяналтын прокурор Ганчимэг нар ийнхүү Бөхийн өргөөг МҮБХ-г төлөөлөх эрхгүй хүмүүст хүлээлгэн өгсөн нь албан тушаалаа урвуулан ашиглаж, хууль зөрчин, МҮБХ-ны өмчлөгчийн эрхэнд хууль бусаар халдлаа гэж тэд үзээд байгаа аж.
Тиймээс МҮБХ-ноос өнөөдөр 14.00 цагт албан ёсны хамгаалалтын алба хөлслөн өөрийн өмчөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах, албадан чөлөөлөхөөс өөр аргагүйд хүрч байна гэжээ.
Мөн Ерөнхийлөгчид илгээсэн бичигтээ талууд эвлэрэхийг хүссэн ч өөрийн хууль бус бизнесийг цэцэглүүлэн хөгжүүлж, орлогынхоо эх үүсвэр болгосон Дархан аварга Б.Бат-Эрдэнэ нь үргэлж эвлэрлийн эсрэг байсаар байна. Олон түмний нүдэн дээр би эвлэрэх хүсэлтэй, эвтэй байна гэж ярьдаг ч үнэн чанартаа бөхчүүдийн талцал хуваагдлаас ашиг олж суудаг энэ хүний үнэн нүүр царай МҮБХ нь цаашид ард түмэнд ил болгохын төлөө тэмцэнэ гэжээ.
Түүнчлэн Монгол бөхөд найраа, допингийн хууль бус бизнесээ цэцэглүүлэн хөгжүүлж, өөрийн өмчлөлийн Аварга дээд сургуулийн захирал, багш, ажилчдаар Допингийн Эсрөг Төв гэх төрийн бус байгууллага байгуулан ажиллуулж, бөхчүүдээс хөндлөнгийн хяналтгүй авсан шинжилгээний хариуг өөрчилж, устгаж, орлого, амьдралынхаа эх үүсвэр болгосон, Монгол бөхчүүдийг яс үндсээр нь ялгаварлан гадуурхан хуваах ажлын гол зохион байгуулагч, Монгол бөхийн хагарал хуваагдлаас ашиг олж байдаг УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнийн хууль бус ажиллагааг МАН цээжээрээ хамгаалж, дэмжиж, өөгшүүлж байгаагаас МҮБХ-ны үйл ажиллагаа тасалдаж, цаашид үйл ажиллагаагаа хуулийн, хэвийн явуулж чадахгүй нөхцөл байдалд хүрээд байна.
Тиймээс энэ асуудалд Ерөнхийлөгч Х.Баттулга та анхаарлаа хандуулж өгнө үү гэжээ.
Ерөнхийлөгчид илгээсэн хүсэлт: