Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайдаар академич Г.Чулуунбаатар томилогдож, тамгаа гардлаа. МонголУлсынЕрөнхийсайдЖ.Эрдэнэбат БСШУС-ынсайдаднэрдэвшигчийгтомилуулахсаналааөнөөдөр /2017.06.09/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсанюм. Улмаар академичГ.Чулуунбаатарыг БСШУС-ынсайдаартомилохасуудлаарсаналхураалтявуулахадхуралдаандоролцсонгишүүдийн 94.2хувьньдэмжинтүүнийг БСШУС-ынсайдаартомиллоо. ЗГХЭГ-ындаргаЖ.Мөнхбат академич Г.Чулуунбаатарт тамгыг хүлээлгэн өгсөн бөгөөд тэрбээр “Хэдийгээр хариуцлага алдсан хэмээн салбарын сайд нь огцорсон боловч өнгөрсөн хугацаанд өрнөсөн бүх асуудал ганц сайдын буруугаас болоогүйюм шүү. Үүнийг БСШУСЯ-ны бүх ажилтан, албан хаагч, дарга, удирдлагууд дор бүрнээ сайтар тунгааж бодоорой. Салбарын сайд огцорсноор асуудал шийдэгдэхгүй. Тиймээс шат, шатандаа хариуцлага тооцох асуудал байгаа гэдгийг зориуд тэмдэглэн хэлмээр байна. Ажлаа хүлээж авсан сайд та Монгол Улсын зүрх, тархи болсон хамгийн чухал салбарт алдаа, дутагдал гаргалгүйгээр хурдтай, ёсзүйтэй, хариуцлагатай ажиллахыг хүсье” гэв. Харин БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар “Миний ажил асуудлыг оношлохоос эхэлнэ. Өөрөөр хэлбэл, БСШУСЯ-ны дотор болон гадна өрнөж буй үйл явдал, алдаа дутагдал, болохгүй байгаа асуудалюунаас эхтэй вэ гэдгийг оношлохоос эхэлнэ. Гэхдээ зөв оношлох хэрэгтэй. Түүний дараа хариуцлагын асуудал яригдана. Боловсрол, шинжлэх ухааны салбарт олон жил ажилласан хүний хувьд би энэ салбарыг гадарлана. Гэхдээ багш, судлаач байх нь төрийн бодлогыг хэрэгжүүлэхээс ялгаатай ажил юм. Тиймээс баг, хамт олныхоо тусламж, дэмжлэгтэйгээр сайн ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна” гэв.