Солонго бол аз жаргалтай айлын эрх танхил охин. Гэвч тэр бага балчир насныхаа гэнэн томоогүй үйлдлээс шалтгаалж амьдралын хүнд хэцүүг туулан өснө.
Хүн болгон өөрийн тавиланг туулах учиртай ч Солонго охин хувь тавилангийн эсрэг сөрөхөөр хэзээ ч төсөөлж байгаагүй шийдвэрийг гаргана.
Бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн уг уран сайхны кино нь өнөөгийн нийгмийн дүр төрх, бодит байдлыг уран сайхны аргаар харуулж байгааг тус киноны продюсер Б.Мөнхжаргал онцолсон юм.
Эрэгтэй охин УСК –ны гол дүрд СТА Р.Адьяа, СТА Х.Манлайбаатар, жүжигчин Б.Хулан, П..Бат-Эрдэнэ, Б.Чингүүн нар тогложээ.