Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд “Нийслэлд” үзэсгэлэн дэлгэжээ. Тус үзэсгэлэнг “Тэнгэрийн өөд” ТББ буюу одоогийн Дархан-Уул аймгийн Урчуудын эвлэлийн уран бүтээлчид гаргаж байна. Үзэсгэлэнд тус эвлэлийн 30 гаруй уран бүтээлч дүрслэх урлагийн 10 гаруй төрлөөр туурвисан бүтээлүүдээрээ оролцож буй юм.
Тодруулбал, эл үзэсгэлэнд уран зураг, зураасан зураг, уран баримал, цаасан хайчилбараас гадна уран дархчууд, гар урчууд, хатгамалчдын бүтээл зээгт наамал, эсгий урлал, уран хатгамлууд, орчин үеийн контемпорари инстоляц зэргийг багтаасан байна.
Өнгө төгөлдөр үзэсгэлэнт эмэгтэйн ааль ялдам зураг, өнгөөр алаглах цэцэгс, аглаг талдаа налайх мал сүрэг, баатар эрсийн тулааныг дүрсэлсэн уран зураг болон мөнгөн аяга, таваг зэрэг дархны бүтээлийг “Нийслэлд”-ээс үзэх боломжтой. “Нийслэлд” үзэсгэлэн энэ сарын 6 хүртэл үргэлжилнэ.