МУГТ Б.Гангаамаа батламжаа гарджээ

Дэлхийн хоёр дахь ноён оргил К2 /8611 м/ ууланд амжилттай авирсан МУГТ Б.Гангаамаа Пакистаны УУлын клубээс тус ууланд авиралт хийснийг гэрчлэх батламжаа гардан авчээ.

Тэрбээр өнгөрсөн долдугаар сарын 21-нд К2 уулын оргилд 31 уулчны хамт авиралт хийж, хамгийн олон хүн авирсан дээд амжилт тогтоосон юм. Мөн тэрбээр К2 уулын оргилд хөл тавьсан анхны монгол хүн болсон билээ.