Зохиолч Б.Шүүдэрцэцэг буюу Тогтохбаяр бүсгүй 4 саяын цүнх барьдаг гэдгээ фэйсбүүктээ гайхуулаад авлаа. Тэрбээр өчигдөр өөрийн фэйсбүүк хуудсандаа “Central tower”-аас 4 сая төгрөгөөр авсан “burberry” –ийн цүнх нь урагдаад сүйд болсон талаар бичсэн байна. Түүнчлэн Итали улсаас авсан “burberry” –ийн цүнх нь бас л сэмэрчихсэн юм байх. Гэтэл сая төгрөгөөр авсан өөр цүнх нь урагдаагүй байгаа гэнэ. Энэхүү постыг харсан түүний фэйсбүүкийн найзууд цүнх нь урагдсанд санаа зовох бус бүсгүйг их л үнэтэй цүнхээр гоёдог гэдгээ гайхуулаад байна уу даа гэж жиг жуг хийцгээж байна.