Монголын бүжгийн спортын холбоо, бүжгийн спортын “Moon dance” клубээс жил бүр зохион байгуулдаг "Сарны цом 2017” бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээн маргааш Буянт-Ухаа цогцолборт болно.
“Тэмцээнд Монгол Улсын өнцөг булан бүрээс шалгарсан шилдэг хамтлагууд нэг дор цугларч өрсөлддөг, хамгийн өргөн цар хүрээг хамарсан бүжгийн спортын тэмцээн юм” хэмээн зохион байгуулагчид онцолж байна.
Энэхүү тэмцээн хүүхэд, өсвөр нас, залуучууд, насанд хүрэгчид, байгууллага гэсэн ангиллаар болох юм.
Тэмцээн хүүхдийн ангиллаар эхлэх бөгөөд албан ёсны нээлт болон төгсгөлийн шатны шалгаруулалт нь хамгийн сүүлд болох аж.