Б.Цогтгэрэл буюу олноо “Дарваан хар” хэмээн алдаршсан залууг хатуухан хэлэхэд хүний өөрийн гишүүдийн “бөгс ухах” ажил хийсээр дэд сайдын суудалтай золгосон гэдэг. Тэрбээр өнгөрсөн 2012-2016 онд МАН сөрөг хүчин байхад АН-ын бүх байгууллагын данс тооцоог ухаж гарган шантааж хийж, өөртөө “Шилэн” гэх тодотгол өгсөн ч сайн нэртэй болж чадаагүй юм. Тэгвэл "түрийний бөөс толгойд гарна" гэгчээр намын даргаа "долоож" гүйсээр явж дэд сайд болсон энэ эрхэм төрийн түшээг доромжилж суугаагаа ажил хэмээн ойлгодог бололтой. Тэрбээр, УИХ-ын гишүүн О.Баасанхүүг ална хэмээн сүрдүүлжээ.
Өөрийн твиттер хуудсандаа “Баацанхүү хуулиа уншиж баймаар байна. Баацанхүүгийн эсэргүүцээд байгаа хуулийн цайны цагаараа олж уншив. Хар тамхины асуудлаар Эрүүгийн болон ялын хугацаа нэмэгдсэн. Нэр төрөл нэмсэн. Өмнө нь “мими”-г нэмээгүй байсныг нэмсэн. Үхэв” хэмээн жиргэжээ.
О.Баасанхүү хэдийгээр УИХ-д сөрөг хүчин ч Эрдэнэт хотын хэдэн арван мянган хүний саналаар төр түшилцэж яваа УИХ-ын гишүүн. Гэтэл намын даргын "халаасанд багтаж", бусдыг шантаажилсны шагналд авсан дэд суудлаа гишүүнээс илүү хэмээн боддог энэ залууд дэд сайдын зангараг огтхон ч алга. Тэр ч байтугай төрийн түшээг сүрдүүлэх эрхийг үүнд хэн өгөв.