Дулааны улиралд нийслэл хотын ногоон бүсийн орчимд иргэдийн хөдөлгөөн нэмэгдэж байгаа. Тиймээс үүнтэй холбогдуулан Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Зуслан дахь цагдаагийн дэд хэсэгт жижүүрийн бүрэлдэхүүн энэ сарын 25-ны өдрөөс ирэх есдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл ажиллахаар болсон байна. Энэ нь мэдээж цагдаагийн байгууллагын ажил үйлчилгээг иргэд, олон нийтэд түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилготой юм.