Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол тушаал гарган Соёмбот уулын газар ашиглаж байсан “Аялж Уул” ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээг цуцалсан. Улмаар Соёмбот уулын бэлд байшин барихаар ухаж эхэлсэн газрыг нөхөн сэргээх ажлыг “Аялж Уул” компаниар гүйцэтгүүлж эхэлсэн байна. Тус газрыг тэгшилсний дараа мод тарих зэрэг арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа аж.