Шарын голын уурхайчид шаардлага хүргүүллээ

Эрчим хүчний зохицуулах хорооны гадна талбайд Шарын голын уурхайчдын төлөөлөөгч нар эрчим хүчний салбарын удирдлагуудын хууль бус үйлдлийн талаар мэдээлэл хийлээ.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Эрчим хүчний зохицуулах хороон дарга А.Тлейхан нар Шарын голын уурхайн нэг тонн нүүрсийг 40500 төгрөгөөр хянан, үнэ тогтоож, “Эрдэнэт” үйлдвэр гэх мэт төрийн өмчит компаниудад нийлүүлэх тушаал шийдвэр гаргасан байдаг. Үүний үр дүнд Шарын гол хувьцаат компани нүүрс олборлосон өртгөөсөө хэд дахин бага үнийн дүнгээр төрийн өмчит компаниудад нүүрсээ нийлүүлж, алдагдал хүлээж байна. Гэтэл өнөөдөр нэг тонн нүүрсний зах зээлийн бодит үнэ 150 мянган төгрөг байна" гэлээ.

Мөн “Шарын гол” компаниас нийлүүлж буй нэг тонн нүүрсний үнийг 47.000 төгрөг болгох цаашлаад үнийг чөлөөлөх шаардлагыг албаныханд хүргүүллээ.