Малчдын улсын зөвлөгөөн эхэллээ /ФОТО/

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам мал аж ахуйн талаар төрөөс баримталж буй бодлого, малын эрүүл мэнд, чанарыг сайжруулах, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, аварга малчдын мал маллах арга туршлагыг сурталчлахаар Малчдын улсын зөвлөгөөн Төрийн ордонд эхэллээ. Зөвөлгөөн хоёр өдөр болох юм. Зөвлөгөөнд 800 гаруй малчин, фермерүүдийн төлөөлөл оролцож байна.

Зөвлөгөөнөөр,

  • Төрөөс малчдын талаар баримтлах бодлого,
    Монгол мал үндэсний хөтөлбөр,
    Малын эрүүл мэндийн үндэсний хөтөлбөр,
    Эрчимжсэн мал аж ахуйн үндэсний хөтөлбөр,
    Мал, амьтны эрүүл мэнд тухай,
    Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл,
    Өвөлжилт хаваржилтын нөхцөл байдал,
    Мал төллөлтийн явц, төл бойжилт,
    2017 оны хадлан тэжээл бэлтгэл ажлын талаар малчдын санал бодлыг сонсож, санал солилцох юм.

Мөн “Мал аж ахуйн салбарын өнөөгийн байдал цаашдын зорилт”, “Малчин өрхийн төлөв байдал цаашид анхаарах асуудал”, “Малын чанар, үржлийн ажлыг сайжруулах боломж” зэрэг сэдвүүдээр илтгэл тавигдах ажээ.