ХӨСҮТ-өөс мэдээлснээр, улсын хэмжээнд өчигдөр 7065 хүнд PCR шинжилгээ хийснээс 16 хүнээс коронавирус илэрчээ.
Эдгээр тохиолдол Улаанбаатар хотод бүртгэгджээ. Шинээр бүртгэгдсэн тохиолдлууд өмнө нь тусгаарлан ажиглах байранд байсан хүмүүсийн хоёр, гурав дахь шинжилгээгээр илэрчээ. Мөн хамгийн сүүлд бүртгэгдсэн БЗД-ийн 2 дугаар хорооны 4, 5, 8 дугаар хэсгийн голомтод бүртгэгдсэн байна. Түүнчлэн ЭМЯ-ны нэг ажилтан халдварт өртжээ. Иймээс тус яамны нийт ажилтан 128 хүнд шинжилгээ хийхэд урьдчилсан байдлаар коронавирус илрээгүй байна. Таван хүнийг ажиглан тусгаарлах байранд 28 хүнийг гэрийн ажиглалтад тусгаарлаж байгаа аж.
Бусад аймагт сүүлийн 24 цагт халдвар илрээгүй. Улаанбаатар хотод нийт батлагдсан тохиолдол 814 болж байна. Улсын хэмжээнд кластер өвчлөлийн тохиолдол 1140 болжээ. Сүүлийн 24 цагт Цэргийн төв эмнэлгээс 10, ХӨСҮТ-ээс 15 хүн Яармагийн 300 ортой эмнэлэгт шилжжээ. Харин Яармагийн эмнэлгээс 20 хүн эдгэрч гэртээ гарчээ.
Улсын хэмжээнд, коронавирусний халдварын тохиолдол 1643 болж бүртгэгдэж байна.