Төрийн албаны ерөнхий шалгалтын цахим бүртгэл эхэллээ

Төрийн албаны ерөнхий шалгалтын цахим бүртгэл өнөөдөр буюу 1 дүгээр сарын 25-наас эхэлж байна. Бүртгэл 2 дугаар сарын 25-ны 09.00 цаг хүртэл 30 хоногийн хугацаанд цахимаар явагдах юм. Төрийн албаны ерөнхий шалгалтын товыг Төрийн албаны зөвлөлийн 2021 оны ээлжит хуралдаанаар шийдвэрлэж, энэ сарын 21-ний өдөр олон нийтэд зарласан юм.

Төрийн албаны ерөнхий шалгалтыг гуравдугаар сарын 12-ны өдрөөс зохион байгуулж эхэлнэ.