Манай улсад сүүлийн 24 цагт коронавируст халдварын шинжилгээг 11 540 хүнд хийхэд 2642 нь эерэг гарч, халдварын нийт батлагдсан тохиолдол 85 770 боллоо.
Үүнээс дотоодын халдвар 2641, эрүүл мэндийн ажилтан нэг байсан бөгөөд нийслэлд 1733, орон нутагт 908 тохиолдол бүртгэгджээ. Харамсалтай нь коронавируст халдварын улмаас 37-95 насны 11 хүн нас барсныг ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.
Өнгөрсөн 24 цагт эмнэлгээс 512 хүн эдгэрч, харин гэрийн хяналтаас 59 хүн гарлаа. Эмнэлэгт нийт 10 248 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол гэрийн хяналтад 15 879 хүн тусгаарлагдаад байна.
Хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн 61.8 хувь буюу 6338-ынх нь биеийн байдал хөнгөн, 27.6 хувь буюу 2830 нь хүндэвтэр, 8,7 хувь буюу 891 нь хүнд, 1.8 хувь буюу 189 нь маш хүнд нөхцөл байдалтай байгаа аж.