“Invest in Mongolia – Seoul 2021” МОНГОЛ-СОЛОНГОСЫН БИЗНЕС ФОРУМ -ийг Үндэсний хөгжлийн газраас зохион байгуулж байна. Тус арга хэмжээ нь Монгол, Солонгос хоёр улсын хамтын ажиллагааг эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарт өргөжүүлэх, Солонгосын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд Монгол Улсын хөрөнгө оруулалт, бизнесийн орчны талаарх сүүлийн үеийн мэдээллийг хүргэж, хөрөнгө оруулалт эрэлхийлсэн боломжит төслүүдийг танилцуулах зорилготой. Цар тахлын улмаас тус форумыг 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр цахимаар зохион байгуулахаар төлөвлөж бэлтгэл ажлыг хангажээ.
Форумын мега төсөл хэсэгт Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “Аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж байгуулах” төслийг танилцуулахаар хамтран ажиллаж байна.
Тус хурлыг Үндэсний хөгжлийн газар, Дэлхийн банк группын Олон Улсын Санхүүгийн корпорац, Солонгосын Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих агентлаг /KOTRА/, Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яам, Монгол Улсын Гадаад харилцааны яам, БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яамтай хамтран зохион байгуулна.