Коронавирусний 2231 тохиолдол илэрлээ

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 11 765 сорьцод шинжилгээ хийхэд 2231 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт тохиолдол 98 050 боллоо.

Батлагдсан нийт тохиолдлын дийлэнх хувийг 30-40 насны залуус эзэлж байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Халдвар авагсдын 2223 нь дотоодын халдвар бөгөөд нийслэлд 1289, хөдөө орон нутагт 934, эмнэлгээс шалтгаалсан 8 тохиолдол бүртгэгджээ. Харин сүүлийн 24 цагт 886 хүн эмнэлгээс гарч, нийт 64 354 хүн эдгэрчээ. Түүнчлэн “Ковид-19”-ийн нэн хүнд хэлбэрээр 55-83 насны 12 хүн нас барснаар нийт нас баралт 459 болсон байна.