Зам тээврийн сайд асан А.Гансүхэд холбогдох шүүх хурал Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болж байгааг бид өмнө мэдээлсэн. Уг хурлын шийдвэрийг шүүхээс ирүүллээ.
Өмнө нь анхан шатны шүүхээс хэргийн материалтай танилцаад, нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм. Харин мөрдөн байцаах шийдвэрийг Нийслэлийн прокурорын газраас үл хүлээн зөвшөөрч, эсэргүүцэл бичээд, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан.
Прокурорын эсэргүүцлийг шүүх хурлаар хэлэлцэж анхан шатны шүүхийг шийдвэрийг хэвээр үлдээлээ. Өөрөөр хэлбэл А.Гансүхэд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна.