"Эрдэнэс Тавантолгой” ХК 2021 оны 09 сарын 23-30-ны өдрүүдэд Халаалт, агаар сэлтгэлтийн инженер, 2021 оны 09 сарын 30-наас 10 сарын 06-ны өдрүүдэд Эдийн засагч /түр/, Нягтлан бодогч /түр/ гэсэн 3 сул орон тоонд ажилтан нээлттэй сонгон шалгаруулах зарыг zangia.mn болон ett.mn сайтад байршуулсан ба нийт 86 иргэн анкет ирүүлсэн.
Компанийн зүгээс оролцогчдыг түргэвчилсэн шинжилгээнд хамруулан, хүн хоорондын зайг бариулж, халдвар хамгааллын дэглэмийг баримтлан сонгон шалгаруулалтыг 2021 оны 10 дүгээр сарын 08-ны өдөр цахимаар болон компанийн төв оффисын байранд тестийн болон ярилцлагын гэсэн 2 үе шаттайгаар зохион байгууллаа.