Нүүр
Нийгэм Баяр амралтын өдрүүдэд ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД
- Өрх, ам бүлийн хүрээнд хөдөө орон нутаг явах /ам бүлийн тоо заагаагүй/
- Аль болох суурин газраар буудаллахгүй, хөдөөний айлаар зочлохгүй, найр наадам үүсгэхгүй, дэлгүүр хоршоо орохгүй байх, орсон тохиолдолд амны хаалтаа тогтмол зүүх, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөх
- Хөдөө орон нутгийг зорчих насанд хүрсэн иргэдийн хувьд вакцины 1, 2 –д тундаа хамрагдсан, эсвэл өвдөөд эдгэсэн гэдгээ нотлох бичиг баримттаа үндэслэн хотоос гарах
- Зөвхөн 1-р тундаа хамрагдсан болон 2-р тундаа хамрагдсан боловч 14 хоногоос дээш хоноогүй тохиолдолд 48 цаг хүчинтэй ковидын түргэвчилсэн шинжилгээ хийлгэж, хариу нь СӨРӨГ гарсан байх
- Түргэвчилсэн шинжилгээний хариу 48 цагийн дотор хүчинтэй бөгөөд хугацаа нь дууссан тохиолдолд тухайн аймаг руу нэвтрэхэд шинжилгээ өгнө
- Хөдөө орон нутагт зорчих ам бүлээс төлөөлүүлэн 5-17 хүртэлх насны 1 хүүхдээс хамар болон хоолойн арчдасын аль нэг хэлбэрээр түргэвчилсэн шинжилгээ авах ба СӨРӨГ хариу нь насанд хүрэгсдийн мөн адил 48 цагийн хүчинтэй.
- Орон нутгийн аль ч пост заавал PCR -ын шинжилгээний хариу шаардахгүй бөгөөд түргэвчилсэн шинжилгээний СӨРӨГ хариу PCR шинжилгээний хариуны нэг адил хүчинтэй.
- Түргэвчилсэн шинжилгээг ЭРҮҮЛГЭРЭГЭ.МН цахим системд бүртгэлтэй төрийн болон хувийн хэвшлийн аль ч эмнэлэгт хийлгэж болно