СЕХ-ноос Монгол Улсын Eрөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтын ирцийн мэдээллийг 00.15 цагт танилцууллаа.
Аймаг, дүүргийн сонгуулийн хороод 21.30-22.00 цагийн хооронд хэсгийн хороодоос авсан урьдчилсан мэдээллээ СЕХ-нд ирүүлжээ. Монгол Улсын хэмжээнд нийт 1 сая 199 мянга 84 сонгогч санал өгч, ирц 60.41 хувьд хүрчээ. Энэ дээр гадаадын сонгогчдын саналын тоо нэмэгдэх юм. Гадаадад байгаа сонгогчдын сүүлчийн саналын хуудас маргааш 06.45-10.45 цагт Улаанбаатар хотноо ирнэ.
Үүний дараа ирц, санал хураалтын дүн эцсийн байдлаар гарна. Тухайн үед дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно хэмээн СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн хэллээ. Мөн тэрбээр ирц 60.41 хувьд хүрсэн тул нэмэлт санал хураалт явуулах шаардлагагүй гэж үзэж байгаа хэмээв.
21.30-22.00 цагийн байдлаарх ирцийн мэдээллийг дэлгэрэнгүй хүргэвэл: