Сонгуулийн Ерөнхий хорооны тогтоолын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн хоёр дахь шатны санал хураалт дуусч, техникийн буюу гар тооллого явуулж эхэллээ.
Уг тогтоолын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн санал хураалт дуусмагц харъяа хэсгийнхээ 50 хувийг санамсаргүй сонголтын буюу сугалах аргаар сонгон техникийн тооллого хийлгэх ажил зохион байгуулахыг сум, дүүргийн сонгуулийн хороодод даалгасан байна. Ингэхдээ сонгуульд оролцсон нам, сонгогчид, ажиглагчдын төлөөллийг байлцуулан гараар тооллого явуулах юм