Эрүүл мэндийн яам цаг үеийн асуудлаар мэдээллээ

Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд 2021 оны байдлаар Эрүүл мэндийн яамны харьяа 5 эрүүл мэндийн байгууллага (УНТЭ, УГТЭ, ГССҮТ, ЭХЭМҮТ, ХӨСҮТ)-ыг холбож, иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авч ажиллаж байсан бол 2022 оны байдлаар 6 эрүүл мэндийн байгууллага (УХТЭ, СЭМҮТ, ХСҮТ, Өргөө амаржих газар, Хүрээ амаржих газар, Амгалан амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг)-ыг тус төвд нэмж холбон, нийт 11 эрүүл мэндийн байгууллагад иргэдийн өргөдөл, гомдлыг шууд хүлээн авч , шуурхай шийдвэрлэн ажиллаж байна.
Иргэдийн өргөдөл гомдлыг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэдэг. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ. Мөн саналын шинжтэй өргөдлийн хариуг 90 хоногт багтаан өгөхөөр зохицуулсан байна.
Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд 2022 оны 05 дугаар сард эрүүл мэндийн салбартай холбоотой нийт 354 өргөдөл, гомдол хүлээж авснаас 279 өргөдөл, гомдлыг шийдвэрлэж, шийдвэрлэлт 78.8% байна. Өмнөх 4 дүгээр сартай харьцуулахад иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын тоо 48.7%-иар нэмэгдсэн байна.
Нийт хүлээж авч шийдвэрлэсэн  өргөдөл, гомдлын 60.9% нь гомдол, 7,9% нь санал, 13.6% нь хүсэлт, 17.6% нь талархал байна.

Шийдвэрлэсэн өргөдөл, гомдлыг эрүүл мэндийн байгууллагаар харахад:
√  УГТЭ-9.4%
√  ХСҮТ-8.8%
√  УНТЭ-8,8%
√  ХӨСҮТ-8.2%
√  УХТЭ-8.2%  
√  ЭХЭМҮТ-5.3%
√  СЭМҮТ-3.5%
√  ГССҮТ-2.9%
√  Бусад эрүүл мэндийн байгууллга-10%
√  Эрүүл мэндийн яам-34.7%

Шийдвэрлэсэн өргөдөл,  гомдлыг агуулгаар нь харахад:
√  Эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой- 55.9%
√  Эмнэлэгт цагт авахад хүндрэлтэй байгаа тухай-14.7%
√  Эмнэлгийн мэргэжилтний харилцаа хандлагатай холбоотой-8.8%
√  Бусад-20.6%

 Шийдвэрлэсэн өргөдөл,  гомдлыг агуулгаар нь харахад 55.9% нь эмчилгээ үйлчилгээтэй холбоотой байна. Үүнд:
√  Эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмж муу-26.3%
√  Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар-16.8%
√  Эрт илрүүлэг зохион байгуулалтгүй байна-12.6%
√  Хүүхдийн эрт илрүүлэгтэй холбоотой-12.6%
√  Цахим системтэй холбоотой-5.3%
√  Эрт илрүүлэг үр дүнгүй байна-5.3%
√  Коронавируст халдвар (Ковид-19)-ийн эмчилгээ үйлчилгээ төлбөртэй байна-3.2%
√  Галзуугийн вакцин дууссан байна-3.2%
√  13А маягт өгөхгүй байна -3.2%
√  ПГУ шинжилгээ үнэтэй байна-2.1%
√  Эмнэлгүүд цахим хуудасны мэдээллээ шинэчлэхгүй байна-1.1%
√  Коронавируст халдвар (Ковид-19)-ийн эсрэг вакцины хугацаа дууссан байхад иргэдэд хийж байна-1.1%
√  Хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг шинэчилж, нэмэгдүүлэх-1.1%

Эмнэлэгт цагт авахад хүндрэлтэй байгаа тухайд Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 1800-0119 дугаар болон Эрүүл мэндийн яамны 323002 дугаар утсаа авахгүй байгаа тухай иргэд санал, хүсэлтээ илэрхийлсэн байна. Энэ асуудлаар холбогдох албан тушаалтанд үүрэг, чиглэл өгч, сайжруулахаар ажиллаж байна. Мөн эмнэлгүүд энэ асуудлын хүрээнд утасны операторын тоог нэмэгдүүлэх, callpro үйлчилгээг ашиглах зэргээр шийдвэр гарган ажиллаж байна.
Эмч ажилчдын харилцаа, хандлагын хувьд дараах эмнэлгүүд дээр иргэд гомдол ирүүлсэн байна. Үүнд:
√  ЭХЭМҮТ-17.6%
√  ГССҮТ-17.6%
√  ХӨСҮТ-17.6%
√  УХТЭ-23.5%
√  УНТЭ-11.8%
√  СЭМҮТ-5.9%
√  УГТЭ-5.9%

Эмнэлгийн мэргэжилтний харилцаа хандлагын талаар гаргасан гомдлын дагуу эмнэлгийн мэргэжилтний харилцаа хандлага, манлайлал, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, хувь хүний үнэ цэнэ зэрэг сэдвүүдээр сургалт зохион байгуулж ажиллаж байна.
Бусад гомдлын хувьд:
√  ПГУ шинжилгээний талаар
√  Вакцины гэрчилгээтэй холбоотой
√  Эмнэлгийн авто зогсоол төлбөртэй байгаа тухай
√  Эмнэлгийн ажилчдын ачаалал их байгаа тухай

Дээрх өргөдөл, гомдолтой холбоотой асуудлыг шийдвэрлэж, зохих арга хэмжээг авч ажилласан.