Эрх баригч МАН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан шалтгаанаа хэлэлцэж, зарим нэгэн хүнд хариуцлага тооцох талаар аль хэдийнэ яриад эхлээд байгаа гэх. Тухалбал, НИТХ-ын дарга Ц.Сандуйг 60 тэрбумын бичлэгтэй холбоотойгоор намын зарим гишүүд нэгдэж эхэлсэн гэнэ. Тэгвэл саарал ордныг "Салтаа байцаах газар" болгосон гэх Ханхэнтий нутгаас төр түшилцэхээр УИХ-д сонгогдсон хамгийн залуу гишүүн Т.Гантулгыг эргүүлэн татах асуудал яагаад яригдахгүй байгаа нь сонин. Төрийн түшээ хүний олноо хүндлэгдсэн имижийг шороотой хутгаж орхисон залуу гишүүнд эрх баригч намын зүгээс хариуцлага хүлээлгэж чадахгүй байгаа бол ёс суртахуунгүй үйлдлийнхээ хариуцлагыг өөрөө хүлээж яагаад болохгүй гэж. Ер нь МАН-ынхан хэдий болтол энэ мэт "муу" залуусынхаа толгойг илсээр байх юм бол доо.
хариуцлага үүрэх байлгүй дээ энэ чинь
ene hoyr hoyruullaa zailah ni todorhoi