МАН-ын 65 гишүүн дотор улс төрийн цараа, ухаан, туршлаггүй, төлөвшөөгүй олон хүн сонгогдсон нь нууц биш. Тэдний нэг бол УИХ-ын гишүүн Н.Амарзаяа юм. ШТС-ын дарга байсан гэх тэрбээр биеэ авч яваа байдал олны дургүйцлийг удаа дараа хүргэсээр л байна. Эргэн сануулахад, тэрбээр эхлээд УИХ-ын байнгын хорооны хурал дээр чухал асуудал хэлэлцэж байхад, бохь зажилж суугаа бичлэг нь эхний дуулиан байв. Тэгвэл дараа нь өөрийн тойргийн сонгогчидтойгоо уулзаж, намын дарга М.Энхболдыг сонгоорой хэмээн сурталчилгаа хийх гэж яваад нэгэн сонгогчтойгоо би, чи-дээ хүрч муудалцсан. Ёстой л боловсрол нимгэн "хэрүүлч" бүдүүлэг нэгэн гэдгээ баталчихсан гэлцэж байгаа. Тодруулбал, уулзалтын үеэр "Та нараар би ажлаа дүгнүүлэх болоогүй. Та нарыг би гуйж сонгогдоогүй шүү... Надад баярлалаа гэж хэлсэнгүй" гэх мэтээр аашилж буй бичлэг нь сошалд цацагдаж "нүдний булай" болсон доо. Тэгвэл саяхан нутгийнхаа наадмын нээлтийн үеэр төрийн дуулал эгшиглэж байхад, гадны зочид төлөөлөгчдийн хажууд зогсоод индэр дээр гар утасаараа "буу халсан" байх юм. Төрийн эрхэм хүн түмний хүндэтгэл хүлээсэн гэдгээ тэрбээр одоог болтол ухаараагүй л яваа бололтой. Энэ байдлаараа Н.Амарзаяа гишүүн үлдсэн жилүүдэд юу хийх бол гэхээс айдас төрүүлэх шинжтэй шүү.
MAN-d erguulen tatah humuus olon bn daa amarzaya metees avahuulaad
Ene avgaid ner tur gej baidaggui bololtoi