Өнгөрсөн сарын башёд ёкозүна Хакүхо Д.Даваажаргал түрүүлсэнээр Японы мэргэжлийн сүмогийн түүхэнд хамгийн олон удаа давсан, хамгийн олон башёд тэргүүлсэн гээд бүх цаг үеийн хамгийн хүчтэй ёкозүнагаар тодроод буй Хакүхо Д.Даваажаргал эцэст нь иргэншлээ сольж, Япон улсын иргэн болохоор шийдсэн тухай мэдээлэл “livedoor.com” сайтад гарсныг манай зарим сайтууд онцлож байна.
Хакүхог өнгөрөгч башёд түрүүлж, түүхэн амжилтыг эвдсэний дараа сүмод нөлөө бүхий эрхмүүд энэ талаарх ам нээж эхэлсэн аж.
Мөн Сүмо бөхийн холбооны нэрээ нууцалсан зарим эх сурвалжийн тухайд “ичгүүртэй хэрэг” байсан хэмээн байр сууриа илэрхийлсэн байна. Мөн Японы зарим нэг спортын сонинд “Д.Даваажаргал Японы иргэншил авах бодолтой байгаа” талаарх мэдээлэл нийтлэгдсэн аж.
М.Даваажаргал аль улсын иргэншилтэй байхаа өөрөө шийдэх ёстой. Заавал “эх оронч” байх албагүй. Дэлхийд, Сумод, Японд монгол хүн гэдэг нь түүхэнд мөнхөрнө. Өөрийнх нь цаашдын амьдралд Монгол, Японы алиных нь иргэн байх нь “шаардлага”-тай гэдгээрээ шийдэг. Зөвхөн Даваажаргалын асуудал бус, тэдний “гэр бүл, үр хүүхдүүд”-ийн нь асуудал шүү дээ. Монгол, монгол гээд төр засаг иргэдээ “анхаардаггүй” шүү дээ. “Сайн явахад садан мундахгүй… Саар явахад садаа мундахгүй…” гэдгээр. 3-хан сая иргэдээ “өөд нь татах” биш өөрсдөө 100 наслахгүй байж 1000 жил идээд барахгүй хөрөнгө цуглуулж “төрөөс хулгай хийсээр” дөрөв дөрвөн жилээр “солигдох” нь “амьд онигоо”. ХА, ХА, ХА.