Э.Масанорид Соёлын тэргүүний ажилтан цол олгов

Монгол-Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд ноён Э.Масанорид Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгийг гардуулав.

Э.Масанори нь 1996 оноос хойш монголын соёл, урлагтай салшгүй холбоотой ажиллажээ. Түүний монголын соёл, урлагийг сурталчилахад оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Ган-Эрдэнэ СТА (Соёлын тэргүүний ажилтан) цол тэмдгийг гардуулан өгөв.