Бээжин чиглэлд даваа, баасан гарагт тогтмол нислэг үйлдэнэ

МИАТ ТӨХК энэ сарын 30-ны өдрөөс эхлэн БНХАУ-ын Бээжин хотын чиглэлд тогтмол нислэг үйлдэнэ.

Нислэгийг долоо хоног бүрийн даваа, баасан гарагт хийх бөгөөд тийзний үнэ өнөөдрийн байдлаар 1.208.000 төгрөгөөс эхэлж байна. 

Түүнчлэн, тус компани Улаанбаатар-Франкфурт чиглэлд долоо хоног бүрийн лхагва, бямба гарагт шууд нислэг үйлдэж байгаа. Харин Улаанбаатар-Пукет-Улаанбаатар чиглэлийн нэмэлт нислэгээ 2 дугаар сарын 21, 3 дугаар сарын 2-нд, мөн Улаанбаатар-Бангкок-Улаанбаатар чиглэлд нэмэлт нислэгээ 2 сарын 17, 28-нд нээх аж.