Засгийн газрын хуралдаанаар Японы мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргалд Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит цомыг түүнд үүрд хадгалуулахаар шийдвэрлэлээ.
Хакухо М.Даваажаргал нь ёкозуна цолтойгоор тогтмол өндөр амжилт үзүүлж, сумо бөхийн дээд амжилтыг тогтоож, монгол хүний бяр хүч, ур ухааныг олон улсад таниулахад оруулсан хувь нэмрийг нь үнэлсэн тул дээрх шийдвэрийг гаргасан байна.