Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

Өнөө, маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газар мэдээлэв.

2023 оны 4 дүгээр сарын 23-27-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. 

Энэ сарын 23-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 25-нд баруун аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно.

Салхи ихэнх хугацаанд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -12-17 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -6-11 градус хүйтэн, өдөртөө +4+9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +1+6 градус, өдөртөө +16+21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө +8+13 градус дулаан байна. Ихэнх нутгаар энэ сарын 24-нд бага зэрэг хүйтэрнэ.