Сайн аавынхаа нэр хүндийг сэвтүүлэхгүй, бизнесийг нь амжилттай үргэлжлүүлж яваа залуу улстөрч цөөхөн. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Н.Учрал. Боловсролын салбар тэр дундаа багшийн хөгжлийн талаар чуулганы танхимд ам нээж, бие даасан хуультай болох санаачилгыг тэр гаргасан. Олон жил боловсролын салбарт ажиллаж, бүр сайд даргаар нь томилогдож байсан туршлагатай улстөрчид дуугараагүй байхад тэр анх удаа дуугарсан. Манай үеийн залуус бие даасан хуультай болов. Үүнийг Н.Учрал нарын залуу гишүүд санаачилж, батлуулсан. Түүнчлэн төрийн мөнгөөр ч барьж чадахгүй байгаа өнөөгийн нийгмийн толгойны өвчин болоод буй цэцэрлэгийн асуудлыг тэр санаачилж, өөрийн хөрөнгөөр босгож чадав. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сургаж, сургуулийн өмнөх боловсрол олгох, сэргээн засах эмчилгээ хийх “Тэмүүжингийн андууд” цэцэрлэг өнгөрөгч баасан гарагт үүдээ нээж, өрхөө татлаа. Энэхүү цэцэрлэгийг өөрийн хөрөнгөөр бүрэн засварлаж, тохижуулжээ. Сайхан мэдээ биш гэж үү. Түүний байгуулж өгсөн энэхүү цэцэрлэг олон аав, ээжийг баярлуулж байгаа. УИХ-ын гишүүний ажил цэцэрлэг барих биш хэмээн хэнэггүйхэн залж, нэгнээ гоочилж суугаа “ангийн андууд” нь түүнээс ичиж суугаа байх. Сайн эцгийн нэрийг улстөрд буруугаар ашиглаагүй, энэ төрд залуусын дуу хоолой хэрэгтэйг, төрийн түшээ хүн нийгмийн хариуцлагаа ухамсарлах ёстойг харуулж чадсан Н.Учрал гишүүнд хүүхдүүдийн өмнөөс баярлалаа гэж хэлье.
Эх сурвалж: Монголын мэдээ сонин "Өдрийн хүн" булан