Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.
Хуралдаанаар Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Их Монгол, Дүнжингарав худалдааны төвийн авто замын уулзварт гарсан гал түймрийн нөхцөл байдал, Олон улсын чанарын шаардлага хангасан хүний эм, эмнэлгийн хэрэгсэл, биобэлдмэл, вакциныг гадаад улсын үйлдвэрлэгчээс эсвэл олон улсын байгууллагаас шууд болон дамжуулан худалдан авах журам, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл, Иргэдийг орон сууцжуулах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ зэрэг асуудлыг хэлэлцэх болон танилцахаар төлөвлөсөн аж.
Нийт 22 асуудал хуралдааны товд багтжээ.