Төрийн банкны захирлууд 8-18 сая төгрөгийн цалин авдаг тухай мэдээлэл сошиалаар нэлээн их шүүмжлэл дагуулж байгаа. Тодруулбал, албан тушаал, чиг үүрэг нь давхацсан олон дарга нар 8-18 сая төгрөгийн цалин авч байгаа гэнэ. Тэгвэл үүнтэй зэрэгцээд "Мэргэжлийн" Засгийн газрын "Жиргээчин" сайд гэх тодотголтой Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл өөрийн твиттер хуудаснаа Төрийн банкны захирлуудын цалингийн мэдээлэл бүхий зургийг нийтлээд "Дэд сайд нарын цалин бол хажццд нь ёстой инээдмийн кино юм байна" хэмээн жиргэсэн байна. Түүнийг ийнхүү жиргаж буйг харсан хүмүүс "Жиргээчин" сайдын суудал түүнд жижигдэж, Төрийн банкны захирлууд шиг их цалинтай ажил "мөрөөдөх" болж хэмээн ёжилсоор байна.