"Монголын байтугай дэлхийн хүн Д.Оюунхорол" гэх нийтлэл цацагдаад олныг гайхшруулж буй. Тухайн нийтлэлд "Д.Оюунхоролоор ахлуулсан БОАЖЯ-ныхан хийж чадлаа" дэлхий нийт тэдний хийсэн ажлыг үнэлж байна" хэмээн тэнгэрт тултал магтсан байх юм. Тэгвэл дэлхий түүнийг хийсэн бүтээснийг ийнхүү гайхаад сүйд болж байхад хийсэн бүтээснийг нь шууд хүртэх ёстой монголчууд яагаад гайхаж, бишрэхгүй байгаа нь хачирхалтай.
Харин ч салбарын сайд нь нийслэлийн жорлон доторлох асуудал ярьж байхад ой мод нь энд тэндгүй бүхэл бүхлээрээ шатаад дууслаа, цагаан зээр нь харангаж үхээд дууслаа хэмээн толгой сэгсэрч суудаг билээ. Ийнхүү "цаасан малгай" өмсгөх болсон шалтгаан нь сандал суудлын асуудалтай шууд холбоотой гэнэ. Учир мэдэх хүмүүсийн хэлж буйгаар сайдын суудлаасаа унахгүй байхын тулд ийнхүү бялууртал магтуулж суугаа юм байх. Тиймээс л дараагийн Засгийн газартаа "Дэлхийн хүн"-ийг сайдын суудалд нь үлдээгээрэй гэдэг мессэжийг эртнээс өгч буй нь энэ бололтой.