Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 1616 орон сууц, 76 сургууль, 73 цэцэрлэг, 2 эмнэлэг, 34 аж ахуй нэгжийн халаалтыг өгөөд байгаа талаар “Улаанбаатар Дулааны сүлжээ” компани болон Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газраас мэдээлэв.
Улаанбаатар Дулааны сүлжээ компанийн 8е магистраль завсарын ажил удаашралтай байгаагийн улмаас 32 байрны 1855 өрх, 33 аж ахуйн нэгж халуун ус, халаалт аваагүй байгаа аж. Мөн нийслэлийн 9, 12 дугаар сургууль, 34, 41, 55, 79, 84, 90, 91, 92, 148 дугаар цэцэрлэг халаалтаа аваагүй байна.
Энэ онд агаарын бохирдлыг бууруулах зорилгоор нам даралтын зуухаар халаадаг байсан Чингэлтэй, Хан-уул дүүргийн 12, 31, 124 дүгээр цэцэрлэг, 34, 39, 63 сургуулийг төвийн халаалтад холбосон байна. Үүнээс 31, 124 дүгээр цэцэрлэг, 63 дугаар сургуулийн халаалтыг энэ сарын 20-нд буюу маргааш өгөх аж.