Финландын Лахти хотод пара бочигийн “Парис-2024” зуны паралимпын эрхийн оноо олгох тэмцээн болж байна.
Энэ тэмцээнд манай улсаас дасгалжуулагч С.Алтанхундага, Л.Очгэрэл нарын удирдлага дор гурван тамирчин өрсөлдлөө.
Тэмцээний эрэгтэйчүүдийн С1 ангилалд Т.Мөнхдэмбэрэл мөнгөн медаль хүртсэн бол ВС2 ангилалд Үндэсний шигшээ багийн тамирчин Х.Ирмүүн хүрэл медалиар энгэрээ мялаажээ. Мөн эмэгтэйчүүдийн ангилалд өрсөлдсөн Д.Дагмидмаа ВС2 төрөлд анхны тэмцээндээ оролцсон байна.
Пара бочигийн спорт манай улсад 2017 оноос хөгжүүлж эхэлсэн бөгөөд долоон жилийн хугацаанд анх удаа олон улсын тэмцээнээс медаль хүртэж байгаа нь энэ юм.