Үндэсний их баяр наадмыг угтан, “Дээлтэй Монгол” наадмыг төв талбайд зохион байгуулж байна.
Монголчуудын уламжлалт өв соёл, үндэсний хувцасны язгуур хэв шинж, угсаатны дээл хувцас, эд хэрэглэл, соёлын биет бус өв болон Улаанбаатар хотыг олон улсад сурталчлах, жуулчдын хэрэгцээнд нийцсэн хотын аяллын бүтээгдэхүүн, шинэлэг үйлчилгээг бий болгоход чиглэсэн уг наадмыг 18 дахь жилдээ зохион байгууллаа.