Энэхүү төсөл нийт 400 орчим мянган хүүхдийг хамрах бөгөөд төсөл тус бүрт 2000-3000 ам.доллар буюу 5-7 сая төгрөгийн санхүүжилтийг олгов. Улмаар БСШУС-ын сайд Ж.Батсуурь болон Нийслэлийн боловсролын газар, орон нутгийн БСУГ-ын удирдлагууд “Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн санхүүжилтийн гэрээ”-нд гарын үсэг зурсан юм. Үүнээс гадна бага боловсролын математик, байгалийн ухааны сургалтыг дэмжих, шинэ зуунд иргэнших чадамж, сэтгэлгээг багаас нь төлөвшүүлэх зорилгоор 3 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий “STEM” сургалтын багц хэрэглэгдэхүүнийг ЕБС-ийн 8900 бага бүлэгт хүлээлгэн өглөө.
БСШУСЯ-аас “Боловсролын чанарын шинэчлэл” төслийг эх хэл, байгалийн ухаан, математикийн сургалтын чанар, сургуулийн түвшний төлөвлөлтийг бэхжүүлэх замаар бага боловсролын чанарыг сайжруулах зорилготой хэрэгжүүлж байна. Дашрамд дурдахад, “Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр” гурван үе шаттай хэрэгжиж байгаа бөгөөд нийт төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль бүр оролцох боломжтой. Өнгөрөгч 2016 онд энэхүү хөтөлбөрийн хүрээнд 200 сургууль төслөө амжилттай хэрэгжүүлээд байна.
Улмаар төслийн III шатанд ирэх хичээлийн жилээс 450 сургууль нэмж хамрагдсанаар нийт 500 гаруй мянган хүүхэд, багш энэхүү тэтгэлэгт хамрагдаж байгаа юм.
ямар хөөрхөн юм дээ