Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагийн Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулагч Али Муслуг хүлээн авч уулзлаа

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян өнөөдөр Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА)-гийн Улаанбаатар дахь Хөтөлбөр зохицуулалтын газрын хөтөлбөр зохицуулагчаар томилогдсон Муслу Алиг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр орны гамшгаас хамгаалах салбарын өнөөгийн болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.

Онцгой байдлын ерөнхий газар, Турк улсын хамтын ажиллагаа зохицуулах агентлаг (ТИКА) нь 2005 оноос эхлэн Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх чадавхийг сайжруулах, гамшгийн хор уршгийг арилгах, албан хаагчдыг сургаж, дадлагажуулах, хүмүүнлэгийн тусламж дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтран ажилласаар ирсэн.

Тухайлбал ТИКА-аас 2016 онд өвөлжилт хүндэрсэн зарим аймагт улсын хүмүүнлэгийн тусламжийн бараа, материалыг хүргэхэд дэмжлэг үзүүлсэн. Мөн 2022 онд Онцгой байдлын байгууллагын гамшигтай тэмцэх чадавхыг сайжруулах зорилгоор буцалтгүй тусламжаар туулах чадвар бүхий эмнэлгийн зориулалттай автомашин хүлээлгэн өгч байсан юм.  

Хариу үлдээх

Please enter your comment!
Please enter your name here