Иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг маргааш болно

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Монголын Хуульчдын холбоотой хамтран иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгуулдаг. Энэ сарын өдөрлөг арваннэгдүгээр сарын 20-ны өдөр 09:00-16:00 цагийн хооронд болно.

Иргэд нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав, Драгон, Мишээл, Сэлбэ, Баянгол, Баянхошуу салбараас иргэний эрх зүй, захиргааны эрх зүй, эрүүгийн эрх зүй болон гэр бүл, гэрээний эрх зүй зэрэг сэдвээр хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой. Мөн 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар холбогдож зөвлөгөө, мэдээлэл аваарай.

Хариу үлдээх

Please enter your comment!
Please enter your name here