Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2 дугаар /Ээлжит/ хуралдаан 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хуралдлаа.
Тус хуралдаанаар:
- Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай
- Сүхбаатар дүүргийн 2025 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө батлах тухай
- Сүхбаатар дүүргийн 2024 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
- Дүүргийн 2025 оны төсөв батлах тухай
- Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын 2024 оны төлөвлөгөөний биелэлт, 2025 оны төлөвлөгөө батлах тухай асуудлуудыг дүүргийн Засаг дарга М.Алтангэрэл
- Бусад асуудлыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Ц.Осорваань нар тус тус танилцуулан хэлэлцүүлж хуралдаанаар холбогдох тогтоол шийдвэрүүдийг гаргасан байна.



УИХ-ын 52 дугаар тогтоолоор батлагдсан “Алсын хараа-2050”, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөл, Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, Нийслэлийн 2025 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө зэрэг хууль эрх зүй, урт, дунд, богино хугацааны бодлогын баримт бичгүүдтэй уялдуулан нийт 5 бүлэг, 13 дэд бүлэг, 113 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөн боловсруулагдсан дүүргийн Засаг даргын 2024-2028 оны "ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ СҮХБААТАР ДҮҮРЭГ" үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг хэлэлцэн баталлаа.
Мөн ИТХ-аас 2025 оныг Залуучуудын хөгжлийг дэмжих жил болгон зарласан байна.