УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 10 цагаас эхэлнэ.
Хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг товложээ.
Төсвийн орлогын гүйцэтгэл болон ОУВС-ын хөтөлбөрийн эхний шатны үнэлгээний явцад тохирсон зарим арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбогдуулж төсөвт зайлшгүй тодотгол хийх шаардлага үүссэн. Иймээс Засгийн газрын зүгээс УИХ-д өнгөрсөн сарын 29-нд төсвийн тодотголыг өргөн барьсан билээ.