Хээрийн салхийг эдийн засгийн эргэлтэд оруулах томоохон бүтээн байгуулалт 50 мвт хүчин чадалтай салхин цахилгаан станцыг Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байгуулж ашиглалтад орууллаа. Тус бүтээн байгуулалтыг үндсэндээ нэг жилийн хугацаанд барьсан байна.
Бүтээн байгуулалтын явцад 500 орчим түр ажлын байр бий болсон бол станцын үйл ажиллагаа жигдэрснээр 50-70 тогтмол ажлын байр бий болох аж.
Түүнчлэн Өмнөговь аймгийг 2016-2020 онд хөгжүүлэх аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт "Эрчим хүчний салбарт баримтлах баримт бичиг"-ийг боловсруулан хэрэгжүүлж байна. Аймгийнхаа сумдад салхин станц байгуулах, салхины нөөцөөр салхины эх үүсвэрийг бий болгох томоохон зорилтуудыг оруулж өгсөн нь давхар биелэлээ олж байна.