“Монголын нууц товчоо”-г анимэйшн болгоно

“Монголын нууц товчоо”-ны түгээмэл эх номны япон хэл дээрх хувилбарыг олон нийтэд танилцууллаа.

Япон хэл дээрх хувилбарыг Японы нэрт Монголч эрдэмтэн, Олон улсын Монгол судлалын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга асан Озава Шигэо орчуулсан бол зургийг “Монголын нууц товчоог Дэлхийд түгээе” төслийг санаачлагч, удирдах зөвлөлийн дарга, зураач Р.Батцэнгэл зуржээ.

“Монголын нууц товчоо”-г анимэйшнээр бүтээж дэлхий нийтэд түгээх зорилготой уг төслийн хүрээнд энэхүү бүтээл долоо дахь хэлээр хэвлэгдэж буй юм. Өмнө нь монгол, англи, хятад, япон, солонгос, орос, унгар хэлээр хэвлэгджээ.