А.Эрдэнэ-Очир МЗЭ-ийг тэргүүлнэ

Дөрвөн жил тутамд зохион байгуулагддаг Монголын зохиолчдын эвлэл /МЗЭ/-ийн ээлжит Их хурал  болж өндөрлөлөө. Их хурлаас Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-ийн дарга буюу тус байгууллагын тэргүүнийг сонгосон байна.

Тодруулбал, "Болор цом"-ын эзэн, Соёлын гавъяат зүтгэлтэн Арлааны Эрдэнэ-Очир Монголын зохиолчдыг эвлэлийг удирдахаар сонгогджээ. Түүнийг Их хуралд оролцсон 350 төлөөлөгч ба гишүүдийн 100 хувийн саналаар сонгосон байна.

Монголын зохиолчдыг эвлэлийг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Ц.Буянзаяа тэргүүлж байжээ. 2013 онд хуралдсан Их хурлын үеэр Удирдах зөвлөлийн даргад Г.Мэнд-Ооёо, П.Батхуяг, Ц.Хулан, Ц.Буянзаяа, Ж.Баяржаргал нар нэр дэвшиж, олонхийн саналаар Ц.Буянзаяа сонгогдож байсан юм.